Хүүхдүүдийн дунд тархсан үл мэдэгдэх өвчний талаар мэдээлэл өгөх хүсэлтийг ДЭМБ гаргажээ

11-р сарын 24, 2023 - 08:26
1 жил өмнө
 0  38
Хүүхдүүдийн дунд тархсан үл мэдэгдэх өвчний  талаар мэдээлэл өгөх хүсэлтийг ДЭМБ гаргажээ

Хятадад хүүхдүүдийн дунд тархсан үл мэдэгдэх өвчний голомтын талаар нэмэлт мэдээлэл өгөх хүсэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадад хандан тавьжээ. ДЭМБ-ын онцолсноор, Хятадад амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс есдүгээр сарын 13-ны өдөр зарласан аж. Тухайн үед Хятадын эрх баригчид өвчний дэгдэлт нь ковидын эсрэг хязгаарлалтыг цуцалсан, ханиад томууны вирус тархаж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна.  "Хүүхдүүдийн дунд ихээр нэмэгдэж буй амьсгалын замын өвчний талаар тодорхой мэдээлэл өгөх хүсэлтийг Хятадад хандан гаргасан" гэж ДЭМБ -ын мэдэгдэлд өгүүлсэн байна. ДЭМБ ийм мэдэгдэл гаргахаас өмнө The Telegraph сонин


Хятадын хойд хэсэгт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй амьсгалын замын өвчин тархсан хэмээн мэдээлж байв. Хятадын эмнэлгүүд халдвар авсан хүүхдүүдээр дүүрсэн, өвчлөлийн дэгдэлт Бээжин зэрэг томоохон хотуудад ч гарсан хэмээн мээдэлж байв.

Тайванийн FTV News суваг ч мөн Хятадын томоохон хотуудын эмнэлгүүд хүүхдүүдээр дүүрсэн хэмээн мэдээлсэн байна. "Тэд ханиалгахгүй, ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа. Тэд өндөр халуурч, олон хүүхдэд уушгинд нь зангилаа үүсэж байгаа" хэмээн Бээжин хотын оршин суугч Тайванийн телевизэд ярьжээ.


Бээжин хотын өөр нэг оршин суугчийн ярьснаар, ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг хичээлдээ явахыг хориглосон, эрх баригчид өвчний дэгдэлтийн талаарх мэдээллийг нууцалж байгаа гэжээ. 

Share:
38

like

dislike

love

funny

angry

sad

wow