Ким Кардашьян Дианагийн зүүлтийг 197 мянган ам.доллароор худалдаж авчээ

1-р сарын 24, 2023 - 10:51
2 жил өмнө
 0
Ким Кардашьян Дианагийн зүүлтийг 197 мянган ам.доллароор худалдаж авчээ

Ким Кардашьяны үнэт эдлэлийн цуглуулга илүү тансаг болсоор байна. “SKIMS Sotheby's”-ээс  жил бүр зохион байгуулдаг “Royal & Noble” дуудлага худалдаагаар Диана гүнжийн алмаазан шигтгээтэй номин чулуун загалмайн зүүлтийг худалдан авчээ. 5.25 каратын жинтэй дугуй очир алмаазаар болон дөрвөлжин хэлбэртэй номин чулуугаар чимэглэсэн уг бүтээлийн төлөө Кардашьян 197 мянган ам.доллар төлжээ. Уэльсийн талийгаач гүнж уг зүүлтийг олон удаа зүүж байсан бөгөөд хамгийн алдартай нь 1987 онд Лондонд болсон "Birthright" байгууллагаас зохион байгуулсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжсэн буяны гала тоглолтын үеэр зүүсэн нь байв. Тухайн үед тэрбээр Кэтрин Уокерын Викторийн хилэн даашинзыг өмсөж, уг зүүлтээрээ гоёжээ.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow