Кристиано Роналдо Binance зар сурталчилгааны улмаас 1 тэрбум долларын нэхэмжлэлтэй тулгарлаа
Хөлбөмбөгч Кристиано Роналдо дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-ийг сурталчилсан хэргээр АНУ-д шүүхэд хандаад байна. Нэхэмжлэгч нар түүний сурталчилгаа нь тэднийг алдагдалтай хөрөнгө оруулалт хийхэд хүргэсэн гэж мэдэгджээ. Тэд 1 тэрбум ам.доллар буюу 790 сая фунт стерлингээс давсан хохирлыг нөхөн төлүүлэхийг хүссэн байна. ВВС агентлаг Роналдогийн менежментийн компани болон Binance-тай холбогдож энэ талаар тайлбар авжээ.
2022 оны 11-р сард Binance Роналдотой хамтран анхны "CR7" бус токенуудын (NFTs) цуглуулгаа зарласан байна. NFTs нь худалдах, худалдан авах боломжтой, гэхдээ өөрийн гэсэн бодит хэлбэргүй виртуал хөрөнгө бөгөөд өөрөөр хэлбэл тэд зөвхөн дижитал хэлбэрээр байдаг. Ерөнхийдөө эдгээрийг онлайнаар зураг эсвэл видео гэх мэт ямар нэг зүйлийн өмчлөлийг тэмдэглэхэд ашигладаг. "CR7" гэдэг нь Роналдогийн нэрний эхний үсэг, цамцны дугаарыг хэлдэг бөгөөд түүнийг дэлхийн хамгийн баян тамирчдын нэг болгоход тусалсан гуталнаас эхлээд үнэртэн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд брэнд болгон ашигладаг. Хамгийн хямд NFT нь 2022 оны 11-р сард худалдаанд гарахдаа 77 долларын үнэтэй байсан ч нэг жилийн дараа ойролцоогоор 1 доллараар үнэлэгдсэн байна. АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын (SEC) мэдээлснээр эдгээр хөрөнгийг үнэт цаас гэж үзэж болох тул тэднийг дэмжсэн алдартнууд АНУ-ын хуулийг дагаж мөрдөх ёстой.
SEC-ийн дарга Гари Генслер өмнө нь алдартнууд "Үнэт цаасны хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд хэнээс, хэр их цалин авч байгаагаа олон нийтэд мэдээлэх ёстой" гэж хэлсэн. "Одууд хөрөнгө оруулалтын боломж, тэр дундаа крипто-хөрөнгийн үнэт цаасыг дэмжих үед хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт нь тэдэнд тохирох эсэхийг сайтар судалж, яагаад алдартнууд ийм сурталчилгаа үзүүлж байгааг сайн нягтлах ёстой" гэж тэр хэлжээ. Нэхэмжлэгч нар Роналдо хэдий хэмжээний цалин авч байгаагаа мэдэгдэх ёстой байсан ч тэгээгүй гэж мэдэгдсэн байна. DeVere группын зөвлөх компанийн босс Найжел Грин хэлэхдээ, “Хэргийн гол асуудал нь зөвхөн нэг хөлбөмбөгчөөс илүү өргөн хүрээг хамарсан. Зөвхөн Роналдуг буруутгах нь ээдрээтэй асуудлыг хялбаршуулдаг гэдгийг ойлгох нь маш чухал. Үүний оронд энэ хувьсан өөрчлөгдөж буй санхүүгийн газрын талаар тодорхой удирдамж тогтооход удаашралтай байгаа дэлхийн зохицуулагчид анхаарлаа хандуулах хэрэгтэй." гэж хэлжээ. Роналдо, Бинанс нар ирээдүйд дахин хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа бололтой, хөлбөмбөгчний саяхан олон нийтийн сүлжээгээр дамжуулан "ямар нэгэн зүйл бэлтгэж байна" гэж бичсэн байсан юм. Шэвч аь аль нь ВВС-н тайлбар өгөх хүсэлтэд хариу одоогоор өгөөгүй байна.