Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгаланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ
Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Идэрбаясгаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 22.4 дүгээр зүйлийн 1, 6 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дүгээр зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.8 дүгээр зүйлийн 1.1 /Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Ш.Идэрбаясгаланг ажилдаа хариуцлагагүй хандаж, өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн хэмээн өнгөрсөн оны 05 дугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.