Миягино дэвжээг хаахгүй гэсэн санал хураалтад 5.6 мянган хүн гарын үсэг зуржээ

3-р сарын 12, 2024 - 08:43
9 сарын өмнө
 0  39
Миягино дэвжээг хаахгүй гэсэн санал хураалтад 5.6 мянган хүн гарын үсэг зуржээ

Хакүхо М.Даваажаргалын тэргүүлдэг Миягино дэвжээг хаах асуудал олны анхаарлыг татаж буй. “Nikkei” агентлаг мэдээлснээр Японы сүмогийн холбоо Мияагино дэвжээг хаврын тэмцээний дараа тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гарсан.  Миягино харьяалагддаг Исэгахама групп тус дэвжээний бөхчүүдийг бүлэг доторх хэд хэдэн дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн. Энэ явдлын дараа Миягино дэвжээг хаахгүй байхад уриалж, Petition.org сайтад гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гарын үсэгт  5.6 мянган хүн уг санал хураалтад нэгдэн, гарын үсэг зуржээ. 7.5 мянган гарын үсэг цугларвал энэ асуудлыг дараагийн шатанд хэлэлцэх боломж бүрдэх аж . 

Share:
39

like

dislike

love

funny

angry

sad

wow