Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 110 мянган төгрөгөөр нэмэгдэж, 660 мянган төгрөг болно
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурал өнгөрсөн сард болж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд мөрдөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна.