Хоккейчин хүзүүгээ тэшүүрээр цавчуулж амиа алдсаны дараа цагдааг сэжиглэн шалгаж эхэлжээ
Аравдугаар сарын 28-ны өдөр Английн Шеффилд хотын Utilita Arena спорт цогцолборт болсон мөсний хоккейн лигийн тэмцээний үеэр Ноттингэм Пантерс багт тоглож байсан АНУ-ын тамирчин Адам Жонсон хүзүүгээ тэшүүрээр цавчуулсны улмаас амиа алдсан юм.
Тухайн үед Ноттингэм Пантерсын эсрэг тоглосон Шеффилд Стилерс багийн тамирчин Мэтт Петгрэйв өөр нэг тоглогчтой мөргөлдөж унахдаа зүүн хөлийн тэшүүрээрээ Жонсоны хүзүүг цохисон нь дэлхийн хоккейн ертөнцийг цочроосон эмгэнэлтэй осолд хүргэжээ. Өмсгөл нь цусанд хутгалдсан Жонсоныг даруй эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас барсан байна.Тэгвэл энэ ослын мөрөөр Английн цагдаагийн байгууллага хүн амины хэрэг үүсгэж, Мягмар гарагт нэг сэжигтнийг баривчилжээ.
Хэргийг шалгаж байгаа Өмнөд Йоркширийн Цагдаагийн газар сэжигтний нэр, нас зэрэг мэдээллийг одоогоор нууцалж байна.