Сураггүй болсон залуу алга болсон өдрөө автобусанд нас барсан байжээ

5-р сарын 16, 2024 - 17:48
7 сарын өмнө
 0  1057
Сураггүй болсон залуу алга болсон  өдрөө автобусанд нас барсан байжээ

Чингэлтэй дүүргийн 18-р хороонд ажлаа тараад харьж явсан залуу алга болсон. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр /2024.05.10/ 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр рүүгээ харих гэж гараад сураггүй алга болсон. Ар гэрийнхэн нь 13-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг.

Харин Баянзүрх дүүргийн 31 хорооны нутагт байрлах Монел орчмын автобусны буудал дээр автобусанд хүн нас барсан бна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байна.

Тэгвэл уг харамсалтай тохиолдол нь дээрх ажлаа тараад сураггүй алга болсон Б.О гэх залуу бөгөөд цагдаагийн байгууллагаас өчигдөр /2024.05.15/ цогцос таниулах ажиллагаа явуулсан байна. Нас барсан шалтгааны тухайд шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байгаа гэлээ.

Share:
1057

like

dislike

love

funny

angry

sad

wow