П.Батчулуун эмчийн биеийн байдал маш хүнд, гуравдугаар шатлалын эмнэлэгт эмчлүүлж байна

Эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд шүүхээс хоёр жил зургаан сар жилийн хорих ял оноосон. Тэрээр шүүхийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүх хурал нь өнөөдөр боллоо.
Шүүхээс П.Батчулуун эмчид оноосон анхан шатны шүүхийн шийдвэр буюу хоёр жил зургаан сар жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв. П.Батчулуун эмчийн өмгөөлөгч нар түүний хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас оролцсон ч давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа.
Үүнтэй холбоотойгоор П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлэхдээ "Улсын дээд шүүхэд гомдол гаргана гэсэн бөгөөд П.Батчулуун эмчийн биеийн байдал маш хүнд, хэд хэдэн стэнд тавиулсан гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэв.






