Хүчтэй хуй салхи салхилсны улмаас таван ханатай гэр нуржээ

Хүчтэй хуй салхи дэгдсэний улмаас таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж баг, Дорнодын булан гэдэг газар өчигдөр 19:00 цагийн орчимд хүчтэй салхи салхилсны улмаас иргэн Ч-ын таван ханатай гэр нурсан байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нөхцөл байдалтай очиж танилцсан бөгөөд энэ талаар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.






