Катарын шейх "Манчестер юнайтед" клубийн хувьцааг 100 хувь эзэмшихийг хүсч байгаа бололтой
Катарын шейх Жасим бен Хамад Аль-Тани Английн "Манчестер Юнайтед" хөлбөмбөгийн клубийг худалдан авах хүсэлтээ илгээжээ. Тэрбээр тав дахь буюу эцсийн мэдүүлгээ энэ долоо хоногт ийн ирүүлжээ.
Энэ тухай The Guardian мэдээлэв.
Уг мэдээллээр бол Катарын шейх "Манчестер юнайтед" клубийн хувьцааг 100 хувь эзэмшихийн тулд 7,5 тэрбум доллар санал болгосон гэнэ. Энэ саналыг хүлээж авахгүй бол Аль-Тани зургадугаар сарын есний өдөр хэлэлцээрээ хийх гэнэ. Катарын шейх болон зөвлөхүүд нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш клубийг худалдан авах хэлэлцээ хэт сунжирч байгаад дурамжхан байгаагаа мэдэгджээ.
Жасим бен Хамад Аль Тани "Манчестер Юнайтед" клубийг худалдан авах хүсэлтэй байгаа талаарх мэдээлэл хоёрдугаар сард мөн гарч байв. Тэр үед хэлэлцээрийн үнэ 4,5 тэрбум евро байв. Дөрөвдүгээр сард шейх энэ клубийн төлөө 6,3 тэрбум доллар санал болгосон байна. Харин клубийг Америкийн Carlyle хөрөнгө оруулалтын компани ч худалдан авах сонирхолтой байгаа аж.