147-р сургуульд нулимс асгаруулагч хий цацсан асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзжээ

5-р сарын 10, 2024 - 07:23
2 жил өмнө
 0  37
147-р сургуульд нулимс асгаруулагч хий цацсан асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч нулимс асгаруулагч хийг ангидаа цацсаны улмаас 60 гаруй хүүхэд, гурван том хүн эмнэлгийн тусламж авсан.

Энэ асуудлын талаар ЦЕГ-аас тодруулахад, "Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ерөнхий боловсролын 147-р сургууль дотор нулимс асгаруулагч цацсан юм шиг байна, хүүхдүүдийн хоолой боогоод байна” гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн сарын 16-ны өдөр ирсэн. Тэгвэл уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, прокурорын хяналтад шилжүүлсэн" байна.

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow