Эмээ, өвөө, ээж, аавынхаа тэтгэврийг зөвшөөрөлгүй зарцуулбал ирэх сарын 1-ний өдрөөс хорих ял оноож эхэлнэ

12-р сарын 23, 2024 - 14:45
4 цагийн өмнө
 0  53
Эмээ, өвөө, ээж, аавынхаа тэтгэврийг зөвшөөрөлгүй зарцуулбал ирэх сарын 1-ний өдрөөс хорих ял оноож эхэлнэ

2024 оны зургаадугаар сард ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.


Ахмад настны тухай хуулийн,   

9.9-д ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно. Өөрөөр хэлбэл, ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэвэл тухайн ахмад настныг ажиллуулж буй байгууллага тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг төлөхгүй байж болно.

2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдсэн хүчирхийллийг хэлбэрээр нь ангилахад эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлжээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэгт ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах зэрэг үйлдэл орно. 

Эрүүгийн тухай хуульд:

“1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Зөрчлийн тухай хуульд:

“4.5.Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна”.


Уг хуулийн өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

Share:
53

like

dislike

love

funny

angry

sad

wow