Хятадын хойд нутгаас буддын эртний сайн хадгалагдсан сүм олджээ
Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Датун хотын Пинчэн дүүргийн нутгаас Умард Вэй гүрний /386-534/ үед хамаарах буддын шашны сүм олджээ. Төрийн эсвэл эзэн хааны сүм байсан гэж таамаглаж байсан тус сүм нь Умард Вэй гүрний ордны балгасаас 300 гаруй метрийн зайд байрладаг бөгөөд төв хэсэгт нь суварга байсан гэж мужийн археологийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.
Судлаачид суварганы суурийн гол хэсгээс сувднууд, шүрэн үнэт эдлэл, гуулин бөгжнүүд бүхий дөрвөлжин нүх олжээ. Мөн суваргын дотор хэсгээс маш сайн хадгалагдсан 200 гаруй буддагийн баримал, тэдгээрийн янз бүрийн хэсгүүд олдсон байна. Баримлуудын заримыг нь будаж, заримыг нь алтан тугалган цаасаар чимэглэсэн байжээ.Энэхүү олдвор нь Датунаас олж илрүүлсэн хамгийн сайн хадгалагдан үлдсэн сүм хийдийн туурь бөгөөд тухайн үеийн буддын шашны сүм хийдийн архитектурын хийцийг судлахад чухал судалгааны материал болно гэж Археологийн хүрээлэнгийн дэд дарга Ли Шую мэдэгджээ.