Хятадад гал түймрийн улмаас 26 хүн амиа алдлаа
Хятадын хойд хэсэг дэх Шаньси мужийн нүүрсний компанийн барилгад гал гарсны улмаас олон хүн амиа алджээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээллээ. Нүүрсний компанийн барилгад пүрэв гарагийн өглөө гал гарчээ. Аврагчид 63 хүнийг нүүлгэн шилжүүлж, 50 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Энэ гал түймрийн улмаас 26 хүн амиа алсан байна.
Гал гарах үед барилгад хичнээн хүн байсан талаарх тодорхой мэдээлэл байхгүй. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.