Г.Наранцэцэг, Л.Сосорбарам нар алтан медалиар энгэрээ мялаалаа
Узбекистаны нийслэл Ташкент Жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хотод эхэллээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн медальтнууд өчигдөр тодорсон аж.
Манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй зургаан тамирчин зодоглож буй бөгөөд 42 дахь удаагийн тэмцээнд 30 гаруй орны 400 орчим жүдоч өрсөлдөж байна. Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Сосорбарам нар алтан медалиар энгэрээ мялааж, Ташкентад төрийн дууллаа эгшиглүүллээ. Л.Сосорбарам хэдхэн хоногийн өмнө Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн бол энэ удаа жин өгсөж барилдаад дэлхийн аварга болж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо нар мөнгөн медаль хүртэв.
Ийнхүү эхний өдөр Монголын жүдочдоос эмэгтэйчүүд дөрвөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүд шагналын тавцанд гарч чадсангүй. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдээс 81 кг-д Б.Ганзориг, Г.Болор-Очир, -100 кг-д Г.Пунцагцэрэн, А.Энхбаяр, +100 кг-д гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдээс 70 кг-д С.Лхагвадулам, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана. Харин маргааш холимог багийн барилдаан болсноос Армийн ДАШТ өндөрлөх юм.