Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрлээ
Германд хоёр настай хүүгийн уран зураг 7000 ам.доллароор зарагджээ. Хүүг “Бяцхан Пикассо” гэж нэрлэсэн байна.
Лоран Шварц хүү уран бүтээлийн замналаа өнгөрсөн онд эхлүүлжээ. Эцэг, эх нь түүнд хувийн урлан нээж өгсөн байна. Хүү абстракт дүрс, хэлбэрийг заан, үлэг гүрвэл, адуу зэрэг амьтдын дүрстэй хослуулан туурвидаг аж. Лораны эх нийгмийн сүлжээнд тусдаа аккаунт нээж, хүүгийнхээ бүтээлийг толилуулж эхэлсэн байна. Удалгүй бяцхан Пикассо шүтэн бишрэгчидтэй болж, өдөр ирэх тусам алдаршин, түүний бүтээлүүд зарагдаж эхэлсэн гэнэ.
Саяхан түүний зураг дуудлага худалдаагаар 7000 ам.доллароор зарагджээ. Мөн авьяастай хүүгийн бүтээлийн үзэсгэлэнг Нью Йоркийн галерейд зохион байгуулах тухай хэлэлцээ хийж байгаа юм байна.