ЦЕГ: Тавдугаар ангийн хүүг эмэгтэй сурагч хоёр удаа хутгалсан харамсалтай хэрэг гарчээ

5-р сарын 31, 2024 - 20:08
7 сарын өмнө
 0  208
ЦЕГ: Тавдугаар ангийн хүүг эмэгтэй сурагч хоёр удаа хутгалсан харамсалтай хэрэг гарчээ

Бага насны хүүхдүүд нэгнээ мэсээр гэмтээж , цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Тавдугаар сарын 30-ны өдөр буюу өчигдөр  энэ хэрэг гарсан. Тодруулбал, бага ангийн сурагч нэгнээ хутгалсан хэрэг гарсан. Одоо мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Сурагч тавдугаар ангийн хүүхэд байсан гэв. Хутгалуулсан хүүхэд Гэмтэл согон судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байна. Сурагч 30 дугаар сургуулийн тавдугаар ангид сурдаг 10 настай эрэгтэй. Түүнийг 5, 7, 8-р ангийн хүүхдүүд бүлэглэн зодож, эмэгтэй "М" гэх хүүхэд нь хоёр удаа хутгалжээ. Хүү дөрвөн см гүн хоёр удаа хутгалуулж, зодуулсаны улмаас 12 хавирга нь хугарч бие нь маш хүнд байгаа" хэмээв.

 Иймд сургуулийн орчинд хүүхдүүд нэгнээ дээрэлхэж, гадуурхаж байгаа эсэх талаар эцэг эх асран хамгаалагч анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Share:
208

like

dislike

love

funny

angry

sad

wow