ОХУ-ын довтолгоонд Украины Засгийн газрын төв байр өртөж, гурван хүн, түүний дотор нэг нярай амь үрэгджээ

ОХУ өнгөрсөн шөнө 805 нисгэгчгүй онгоцоор Киевийг довтолсон байна. Энэ үеэр Украины Засгийн газрын байр Оросын довтолгоонд өртжээ. Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат ням гарагт болсон халдлагыг 2022 онд Оросын довтолгоо эхэлсэнээс хойших нисгэгчгүй онгоцны хамгийн том цохилт гэж Associated Press агентлагт мэдэгдэв.
Орос, Украины сөргөлдөөн эхэлсэнээс хойших хамгийн том агаарын довтолгоонд болжээ.
Энэ довтолгооноор Киев дэх Засгийн газрын төв байр өртөж, гурван хүн, түүний дотор нэг нярай амь үрэгдсэн тухай Украины албаныхан ням гарагт мэдэгдэв.
Украины нийслэлийг чиглэсэн нисгэгчгүй онгоц, пуужингийн довтолгоонд 18 хүн шархдаж, олон тооны барилга байгууламж шатжээ.
Киев дэх Сайд нарын танхимын дээврээс утаа гарч, засгийн газрын байр анх удаа дайралтад өртөж, дээвэр болон дээд давхрууд нь эвдэрч сүйдсэн гэж Ерөнхий сайд Юлия Свириденко мэдэгдсэн байна.
Украины агаарын хүчин 747 нисгэгчгүй онгоц, дөрвөн пуужинг сөнөөж, саармагжуулжээ. Украин даяар 37 байршилд есөн удаа пуужин харваж, нисгэгчгүй онгоцоор 56 удаа цохилт өгсөн байна. Сөнөөсөн нисгэгчгүй онгоц, пуужингийн хог хаягдал найман байршилд унажээ. Нисгэгчгүй онгоцны халдлагад нялх хүүхэд, нэг залуу эмэгтэй амиа алдсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн шархдагсдын дунд жирэмсэн эмэгтэй байжээ.
Нисгэгчгүй онгоцны хог хаягдал унасны улмаас 16 давхар орон сууц болон хоёр барилгад гал гарчээ.






