Хижаб өмсөөгүй 16 настай охиныг баривчлах үедээ цагдаагийнхан хүч хэрэглэж, охин комд оржээ
Иранд хижаб өмсөөгүй хэргээр залуу бүсгүйг баривчилж хүнд гэмтээсэн хэрэг дахин гарчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Иранд 16 настай Армита Гераванд гэх охин Тегераны метронд Исламын дресс код зөрчсөн хэргээр цагдаагийнханд саатуулагдах үедээ хүнд гэмтэж, улмаар комд оржээ. Энэ хэрэг ням гарагт болсон байна.
Цагдаагийнхан метронд охинтой таарч, толгойндоо алчуур зүүхийг шаарджээ. Охин үүнд татгалзахад тэд хүч хэрэглэн, хүнд гэмтээж, дараа нь ойролцоох цэргийн эмнэлэгт хүргэсэн байна. Эрх баригчид цагдаагийнхан охиныг гэмтээсэн гэдгийг эрс үгүйсгэж байгаа ч хүний эрхийг хамгаалагчид цагдаагийнхныг буруутгаж байна.