Жо Байдены өндөр эрсдэлтэй айлчлал
Израил-Хамасын хооронд мөргөлдөөн болж, тус бүс нутаг эрсдэлтэй дэлхийн халуун цэг болоод байна. Ййм үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилыг зорихоор болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж бас болгоомлох сэтгэгдэл төрүүлж байгааг ажиглагчид хэлж байна. Дайны хүнд нөхцөлтэй байгаа үед Байден Израилыг зорих нь өндөр эрсдэл дагуулж байна гэж улч төр судлаачид үзэж буй. Учир нь Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгчид айлчлалын урилга илгээсэн. Жо Байден Израилыг дэмжиж буйгаа илэрхийлэхээр урилгыг хүлээн авсан юм. Энэ талаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.
Блинкений хэлснээр "АНУ болон Израил хандивлагч улс орнууд, олон талт байгууллагуудын хүмүүнлэгийн тусламжийг Газын зурвас дахь иргэдэд хүргэх төлөвлөгөө боловсруулахаар тохиролцсон гэв. "Тус бүс рүү хүмүүнлэгийн тусламж нэн яаралтай очих нь хамгийн чухал ажил" гэв. Нөгөө талаас энэ хүмүүнлэгийн тусламж Хамаст ашигтайгаар нөлөөлөхөөс болгоомжилж байна. Илгээж буй хүмүүнлэгийн тусламж Газын зурвас дахь иргэдэд очиход Хамас ямар нэг байдлаар саад болж магадгүй гэж Израил улс санаа зовж байгаа аж.