Охиныг эрэн хайх ажиллагаанд нисдэг тэрэг ашиглаж эхэлжээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ийн сурагч охин хичээлдээ явахаар гараад сураггүй болоод хоёр хоног болж байна. Энэ сарын 03-ны өглөөнөөс сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Охиныг эрэн хайх ажиллагаанд 700 гаруй хүн оролцож байгаа аж. Мөн өнөөдөр өглөөнөөс эрэн хайх ажиллагаанд нисдэг тэрэг ашиглаж эхэлжээ.
Охиныг машиндаа суулгаж явсан сэжигтнийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.