ОХУ-ын уран гулгалтын дэлхийн аварга хос АНУ-д болсон ослын үеэр амиа алджээ
Осолдсон зорчигч тээврийн онгоцон дотор Бостоны уран гулгалтын клубын шилдэг баг тамирчид, дасгалжуулагчид, гэр бүлийнхэн нь гээд 14 хүн байжээ. Тус клубын захирал Даг Зегибе клубын зургаан гишүүн онгоцонд байсныг албан ёсоор мэдээлсэн байна. Тэдний дунд ОХУ-ын уран гулгалтын дэлхийн аварга хос гулгагчид болох Евгения Шишкова, Вадим Наумов нар байжээ. Евгения Шишкова, Вадим Наумов нар 2017 оноос хойш Бостоны уран гулгалтын клубт багш дасгалжуулагчдаар ажиллаж эхэлсэн байна.
Тамирчид өнгөрсөн долоо хоногт АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцсоныхоо дараа Вашингтон руу буцаж байжээ. Тэдний дунд 13 настай Жинна Хан, 16 настай Спэнсер Лэйн нар ээжүүдийнхээ хамт явж байсан байна. Уран гулгалтын баг тамирчдаас гадна Виржиниагийн Фэйрфакс сургуулийн гурван сурагч, зургаан эцэг эх Вичитагаас хөөрч Потомак голд осолдсон онгоцон дотор байжээ.