Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутагийн сүрлэг хөшөөг босгож байна

9-р сарын 28, 2023 - 13:09
1 жил өмнө
 0  75
Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутагийн сүрлэг  хөшөөг босгож байна

Хэнтий аймгийн Норовлин суманд барьж буй “Шихихутаг-Их засаг” түүхэн аялал жуулчлалын цогцолборын нэг хэсэг болсон Шихихутагийн хөшөөг зэвэрдэггүй ган төмрөөр урлан бүтээжээ.

Монгол Улсын УГЗ, дизайнер Д.Эрдэмбилэгийн бүтээл болох тус хөшөө нь нийт таван метр 10 см-ийн өндөртэй бөгөөд монгол бичгээр Шихихутагийн 56 хуулийг багтааж өгснөөрөө онцлог гэнэ. Цогцолборын дотор Музейн заал, 42 хүний суудалтай кино театр, хүүхдийн тоглоомын өрөө, сан хөмрөгийн өрөөнөөс гадна оффисын зориулалтаар ашиглах 10 өрөөг төлөвлөжээ. Мөн гадна талдаа 60 автомашин, таван автобус, таван дугуйны зогсоолтой, 10 гаруй төрлийн навчит модтой цэцэрлэгт хүрээлэнтэй байх юм.

Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд барилгын сууриа тавьсан уг цогцолборыг 2024 онд ашиглалтад оруулахаар "Эл Си Би" ХХК бүтээн байгуулж байна. “Одоогоор ажлын гүйцэтгэл 65 хувьтай, нийт 25 хүн ажиллаж байгаагаас орон нутгаас гурван хүнийг ажлын байраар хангажээ.

Share:
75

like

dislike

love

funny

angry

sad

wow