Шигшээ багийн тасалбар дуусч, шагийн үнэ 100 мянга гарчээ

2-р сарын 17, 2024 - 13:39
8 сарын өмнө
 0
Шигшээ багийн тасалбар дуусч, шагийн үнэ 100 мянга  гарчээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно. Тэгвэл өчигдөр Монголын шигшээ багийн Гуамтай хийх тоглолтын тасалбар "shoppy" цахим худалдааны платформ дээр худалдаанд гарч, богино хугацаанд зарагдаж дууслаа. Суудлын байршлаасаа шалтгаалж, 50 мянган төгрөгнөөс эхэлсэн билетний үнэ хоёрдагч зах зээл дээр өнөөдрийн байдлаар 100 мянган төгрөг гарчээ.

Share:
54

like

dislike

love

funny

angry

sad

wow