Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн баг бүрэлдэхүүн тодорлоо

9-р сарын 28, 2023 - 14:09
1 жил өмнө
 0  31
Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн баг бүрэлдэхүүн тодорлоо

Ханжоу 2022 Азийн XIX наадамд оролцоx чөлөөт бөхийн багийг бүрдүүлж, хэлэлцэн батлах удирдах зөвлөлийн хурал 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр 18:00 цагт Спортын төв ордны хурлын зааланд болж доорх шийдвэр гарав.  Азийн наадамд оролцох бололцоотой тамирчдын нэрсийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Азийн наадмыг зохион байгуулах хороонд явуулсан байдаг. Уг жагсаалтад зарим тамирчдын нэрсийг явуулаагүй байсан учраас оролцож чадахгүй болж байна.

 Шинэ удирдлага жагсаалтад хүн нэмэх бүх боломжийг наймдугаар сарын сүүлээр ажлаа хүлээж авсан даруйдаа судалсан боловч ямар ч боломжгүй нөхцөлтэй тулгарсан бөгөөд мандат олгох процесс хаагдсан байсан. Шийдвэр гаргахдаа 2023 оны наймдугаар сарын 22-нд Удирдах зөвлөлөөс гарсан 05 дугаартай тогтоолыг баримтлан явуулав.

 Эмэгтэй:

 - 50 кг-д Ц.Намуунцэцэг явна. Энэ жинд ДАШТ-ээс мөнгөн медаль авсан Д.Отгонжаргал бэртэл авсан ба өөрийн хүсэлтээр Азийн наадмыг өнжих болсон.

- 53 кг-д Б.Болортуяа явна.  Г.Отгонжаргал ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу хоёр номерын тамирчныг 100 хувийн санaлаар дэмжив.

- 57 кг-д Э.Даваачимэг явна. ДАШТ-д Б.Эрдэнэсувд явсан ч бэртлийн улмаас оролцож чадаагүй, номер хоёр Алтжингийн нэр Азийн наадамд яваагүй тул сорил тэмцээний номер гурав Э.Даваачимэг 80 хувийн санaлаар дэмжигдэв. Б.Эрдэнэсувд нэг номерт хэдий байгаа ч бэртлийн шалтгаанаас орох боломжгүй гэж үзэж гурван номерын тамирчин Э.Даваачимэгийн нэр бүртгэгдсэн байсан учир оролцох болов.

- 62 кг-д С.Цэрэнчимэд явна. П.Орхон ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу хоёр номерыг 100 хувийн санaлаар дэмжив. 68 кг-д Э.Дэлгэрмаа явна. ДАШТ-ээс мөнгөн медаль авч, олимпын эрх авсан тул 100 хувийн санaлаар дэмжигдэв.

- 76 кг-д Г.Ариунжаргал явна. Н.Загардулам ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу хоёр номерыг 100 хувийн санaлаар дэмжив.

 

Эрэгтэй:

 

- 57 кг-д Н.Насанбуян явна. З.Занaбазар ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу хоёр номерыг 100 хувийн санaлаар дэмжив.

- 65 кг-д Т.Тулга явна. Номер хоёрт байгаа тамирчинд хүндэтгэх шалтгааны улмаас Азийн наадамд явах боломжгүй тул Т.Тулгыг 100 хувь санaлаар дэмжив.

- 74 кг-д З.Сумъяабазар явна. О.Сүлдхүү ДАШТ-ээс эрхээ авч чадаагүй. Тогтоолын дагуу хоёр номерыг 100 хувийн санaлаар дэмжив.

- 86 кг-д Б.Бат-Эрдэнэ явна. Азийн наадамд 86 кг дээр ганцхан нэр явсан бөгөөд Б.Бат-Эрдэнэ-ийг 100 хувь санaлаар батлав.

- 97 кг-д  Г.Ганхуяг явна. 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр болсон УЗ-ийн хурал дээр багш нарын бодлого 97 кг-д Г.Ганхуягийг бэлдэж байгаа санaлыг дэмжээд баталсан. 97 кг-ын ДАШТ-д явсан Б.Бадамдоржийн нэр анхнаасаа Азийн наадамд оролцох нэрс дотор байгаагүй тул Г.Ганхуягийг УЗ-ийн гишүүд 93 хувийн санaлаар дэмжив.

- 125 кг-д М.Лхагвагэрэл явна. Энэ жинд сорил тэмцээн хийгдээгүй. Мөн улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авсан Цэрэнгийн нэр Азийн наадамд яваагүй тул М.Лхагвагэрэлийг 70 хувийн санaлаар дэмжив. УЗ-ийн зарим гишүүд номер гуравт байгаа Э.Батмагнайг явуулах хүсэлт гарган санал хураасан боловч олонхын саналаар М.Лхагвагэрэл сонгогдов.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow