Дэлхийн балетын бүжигчид Монголд тоглоно
Дэлхийн балетын шилдэг бүжигчид Монголын тайзнаа “BALLET GALA NIGHT” тоглолтоо энэ сарын 14-ны өдөр хамтран нээх гэж байна. Монгол Улсад зохион байгуулагдах “BALLET GALA NIGHT” тоглолтод
- ХБНГУ-ын “Штаатс Опера”, АНУ-ын “Американ Балет театр”-ын тэргүүн гоцлооч Данил Симкин, Унгарын үндэсний театрын тэргүүн гоцлооч Татьяана Мельник,
- ОХУ-ын “Марийнский театр”-ын тэргүүн гоцлооч Мария Хорева, Раманбек Бейшеналиев, ОХУ-ын “Станиславский, Немирович-Данченко”-гийн нэрэмжит театрын гоцлооч Тайга Кодама-Помфрет,
- Солонгосын үндэсний балетын нэгдүгээр гоцлооч Мин Со Жон, ОХУ-ын “Марийнский театр”-ын тэргүүн гоцлооч, дэлхийн од Елена Свинко, Максим Изместьев, Казахстан улсын “Астана Опера театр”-ын тэргүүн гоцлооч, Адамжан Бахтияр,
- АНУ-ын “Нью Йорк Сити Балет”, Аргентин улсын “Театро Колон”-ы тэргүүн гоцлооч Ана София Шеллер нар бүжиглэх болно.
Дэлхийн оддыг нэгтгэсэн энэхүү “BALLET GALA NIGHT” тоглолт нь Монгол Улсын болон Монголын сонгодог урлагийн хөгжлийн түвшин, уран бүтээлчдийн ур чадвар, нэр нөлөөг илэрхийлэх энэхүү арга хэмжээ нь дараа дараагийн үйл ажиллагаа, эх орны гадаад сурталчилгаанд үлэмж нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм байна.