Х.Баттулгыг АН-аас хөөхийг Лу.Гантөмөрөөс шаардав

4-р сарын 24, 2024 - 13:18
6 сарын өмнө
 0
Х.Баттулгыг АН-аас хөөхийг Лу.Гантөмөрөөс шаардав

Д.Монголхүү, н.Оюунбат, Л.Ганхөлөг нарын АН-ын гишүүд өнөөдөр намын дарга Лу.Гантөмөрт Х.Баттулгыг АН-аас хөөх шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тэд "АН-д үндсэн дүрмийн хороо гэж байдаг. Өөрөөр хэлбэл ҮХЦ-тэй ижил чиг үүргийг нам дотроо хэрэгжүүлдэг ийм бүтэц. Энэ нь намын дүрэм мөрдөгдөж байна уу, зөрчигдсөн байна уу ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлаар онцгой бүрэн эрх эдэлж, дүгнэлт гаргадаг байгууллага.


АН-д итгэл үнэмшлийн биш бүлэглэх сүрэглэх байдлаар эрх мэдэлд хүрэх арга хэрэгсэл, шат дамжлага болгон ашиглах байдал хавтгайрч байна. Тиймээс шат шатандаа анхаарч таслан зогсоох ёстой гэж үзэж байна. 

 Монгол улсын Ерөнхий сайд түүний тэргүүн зөвлөх удаа дараагаар АН-ын үнэт зүйл, үзэл баримтлалын эсрэг халдан дайрдаг болсон байна. Өнөөдөр АН-ыг үүсгэн байгуулсан, АН-ын үнэт зүйл тээгч нарыг удаа дараа гутаан доромжилж дайрч, нийгмийн дайсан болгох зорилтот ажлыг хийж байна. Үүнийг Ерөнхий сайдын Тэргүүн зөвлөх хийдэг Халтмаагийн Баттулга гэдэг нөхөр өнөөдөр өөрөө АН-ын гишүүн гэж байгаа. АН-ын дүрмийн дагуу үнэт зүйл, дүрмийн эсрэг ажиллах, эсрэг намынхаа багт орж ажиллахыг дүрмээр хасах үндэслэл болдог. Иймээс дараах шаардлагыг АН-ын дүрмийн хороонд хүргүүлж байна. АН албан тушаал, эрх мэдлийн төлөөх нам байж болохгүй. Үүнийг өөрчлөхийн төлөө АН сүүлийн жил гаруйн хугацаанд идэвхитэй ажиллаж байгаа боловч дотроос нь Монголын эдийн засаг, чөлөөт худалдаа бизнесийн эсрэг гэмт хэрэг хийсэн, нээлттэй нийгэмд нууц гэрээнүүдийг бий болгож, Ерөнхийлөгч байх хугацаандаа ҮАБЗ гэдэг нэрийн дор хаалттай маш олон гэрээг хийж улсын эдийн засагт ноцтой хохирол учруулахуйц ажлуудыг хийж байсан Х.Баттулга гэдэг хүний энэ ажлууд нь тасалдахгүй улам идэвхижээд МУ-ын Ерөнхий сайдтай хамтраад явж байгаа нь нотлогдож байгаа.


Х.Баттулга нь С.Зориг агсны мэндэлсэн өдөр намын гишүүд дэмжигчдийн урмыг хугалсан мэдэгдэл хийсэн. Тэрбээр С.Зориг агсантай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалыг авч ирэхэд түүчээлэн явсан зарим нөхдийн нэр хүндэд илтээр халдаж, талийгаачийн амь насыг бүрэлгэсэн мэтээр ойлгуулах гэж, үүсгэн байгуулагчдыг намаас хөөх талаар ярьлаа. Түүнчлэн Х.Баттулга нь удаа дараа намын нэр хүнд, үзэл баримтлал, үнэт зүйлийн эсрэг үйлдлийг хийсээр ирснийг АН-ын эрх чөлөөт төрийн зүгээс эрс буруушааж байна. Иймд Х.Баттулгыг АН-ын үндсэн дүрмийн 3.7.1, 3.9.1, 3.9.1-18, 3.5.4 гэх мэт заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул намаас яаралтай хасахыг шаардаж байна. Энэ шаардлагыг намын дарга болон Үндсэн дүрмийн хороонд хүргүүлнэ" гэсэн юм.

Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow