Ажлын хэсэг хоёр талынхантай уулзаж, ХОЁР ХОНОГТ шийдэл гаргана
МАН-ын Удирдах зөвлөл, Парламентын гишүүд, ахмадууд зэргээс бүрдсэн ажлын хэсгийг бүрдүүлжээ. Хуваагдсан хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Ч.Хүрэлбаатар ажиллахаар болсон билээ. Ажлын хэсэг хоёр талынхантай уулзаж, хоёр хоногт шийдэл гаргах юм.
20 орчим хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд богино хугацаанд ажиллаж шийдэл гаргах юм.
Тус ажлын хэсэг дотор хоёр талтай уулзалт хийж, тодорхой шийдлүүд аль болох яаралтай гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Удирдах зөвлөлийн хурлаар дотоод албан тушаалын асуудал ярихаас гадна нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг хөндсөн гэнэ.
МАН-ын Удирдах зөвлөл, Парламентын гишүүд, ахмадууд зэргээс бүрдсэн ажлын хэсгийг бүрдүүлжээ.

