Н.Энхболдыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор болжээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор болжээ.
Тэрбээр Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд зэрэг албан тушаалыг хашиж ирсэн байдаг. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй Элчин сайдаар ажиллах тохироог ийн хийжээ. Ер нь бол намых нь зүгээс түүнд нэр дэвшүүлэх боломжгүй харин Элчин сайдаар суух тохироог хийсэн нь энэ аж.