Хантер Байденыг хууль бусаар галт зэвсэг худалдаж авсан хэрэгт яллажээ

9-р сарын 15, 2023 - 09:21
1 жил өмнө
 0  21
Хантер Байденыг хууль бусаар галт зэвсэг худалдаж авсан хэрэгт яллажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден хууль бусаар галт зэвсэг худалдаж авсан хэрэгт буруутгагдаж байна. Түүний хэргийг Бүгд Найрамдах намын гишүүнчлэлтэй прокурор Дэвид Вайсс шалган гурван зүйл ангиар ял тулгажээ.

Энэ удаагийн тохиолдол төр барьж байгаа Ерөнхийлөгчийн хүүхдийг Хууль зүйн яамнаас яллаж буй АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол юм. Мөн Хантерын хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгч Байденд итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг шийдвэрлэх мөрдлөгийг Бүгд найрамдахчууд эхлүүлсэн гэдэг.

Хантер Байден 2018 оны аравдугаар сард Делавер бууны дэлгүүрээс гар буу худалдаж авахдаа ямар нэг төрлийн эм бэлдмэлд донтоогүй гэж асуулгыг бөглөсөн байна. Гэвч тухайн үед Хантер мансууруулах төрлийн бодист донтогч байсан бөгөөд хууль бусаар галт зэвсэг худалдаж авсан, асуулгыг худал бөглөсөн зэрэг гурван зүйл ангиар буруутгагдаад байгаа юм.

Хэрэв 53 настай Хантер гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь 25 жилийн турш хорих ял сонсох ажээ. Одоогоор залуу Байдены анхны шүүх хурал хэзээ, хаана товлогдох нь тодорхойгүй байна. Түүнийг одоогоор Калифорнид байгаа гэж албан бус эх сурвалж мэдээлсэн байна.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow