Японы ойд бугын нуруун дээрх сармагчин "үнэгүй зугаалж" авчээ

9-р сарын 15, 2023 - 08:47
1 жил өмнө
 0  94
Японы ойд бугын нуруун дээрх сармагчин "үнэгүй зугаалж" авчээ

Их Британийн Байгалийн түүхийн музейгээс зэрлэг ан амьтны шилдэг гэрэл зурагчин шалгаруулах уралдаан зарлагдсаны дараа буга унасан сармагчны энэ зураг цахим ертөнцөөр тархсан. Энэ нь урьд өмнө үзэгдэж байгаагүй байгалийн маш ховор үзэгдэл бөгөөд Японы ойд гэрэл зурагчин Ацүюки Ошима энэ гайхамшигтай үзэгдэлийг дуран авайдаа буулгажээ. Тэрээр зургаа “Forest Rodeo” гэж нэрлэсэн бөгөөд “Эр макака сармагчин эм бугатай нийлэхийг оролдсон нь ажиглагдсан" хэмээн тайлбарлажээ.


"Гэхдээ энэ макака нь залуу эм сармагчин байсан бөгөөд зүгээр л үнэгүй зугаалахыг хүсэж байх шиг" гэж зургийн тайлбартаа бичжээ.

Лондоны Байгалийн түүхийн музей гэрэл зургийн уралдаанд оролцож буй олон хандалттай зэрлэг ан амьтаны гэрэл зургийн олон нийтэд дэлгэжээ.

Дэлхийн 95 орноос ирсэн 49,957 гэрэл зургийг шүүж 10-р сарын 13-наас эхлэн музейд дэлгэн үзүүлэхээр 100 гэрэл зургийг сонгох бөгөөд тэмцээний ялагчдыг 10-р сарын 10-нд тодруулна.


Энэ сармагчин Японы өмнөд эргийн ойролцоох Якушима арал дээр байдаг. Якушимад 12,000 орчим хүн амьдардаг бол 10,000-20,000 буга байдаг гэж тус арлын аялал жуулчлалын вэб сайтад бичжээ. Дэлхий нийтийн хувьд тун чиг ховор үзэгдэл болох буга сармагчингийн хоорондын харилцааг харуулсан гэрэл зураг  тус аялал жуулчлалын вэб сайтад олон байдаг байна.

Share:
94

like

dislike

love

funny

angry

sad

wow