Ханиадны сиропоос болж Узбекистанд 68 хүүхэд нас барсан хэрэгт холбогдуулж 23 хүнд ял оноов

2-р сарын 28, 2024 - 11:44
10 сарын өмнө
 0  20
Ханиадны сиропоос болж Узбекистанд 68 хүүхэд нас барсан хэрэгт холбогдуулж 23 хүнд ял оноов

Ханиадны сироп уусан 68 хүүхэд нас барсан хэрэг Узбекистанд гарсан. Энэ хэрэг гарсны дараа ДЭМБ “Marion Biotech” гэх Энэтхэг компаний үйлдвэрлэсэн Ханиадны сиропоос болж Узбекистанд 68 хүүхэд нас барсан хэрэгт холбогдуулж 23 хүнд ял оноов гэх ханиалганы сиропыг чанар, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гэж мэдэгдсэн юм. Уг хэрэгт холбогдуулан өчигдөр   23 хүнд 2-20 жил хүртэлх ял оноожээ. Яллагдагч нарыг татвараас зайлсхийсэн, стандартын шаардлага хангаагүй буюу хуурамч эм худалдсан, албан тушаалаа урвуулан ашигласан, хайнга хандсан, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Дээрх чанарын шаардлага хангаагүй сиропуудыг Узбекистан дахь “Quramax Medical”компани Энэтхэгийн “Marion Biotech” компаниас импортлон оруулж ирж, худалдаалжээ. Тус улсын шүүх хамгийн урт буюу 20 жилийн хорих ялыг “Quramax Medical” компанийн гүйцэтгэх захирал Сингх Рагвендра Пратарт оногдуулжээ. Cough syrup deaths: Marion Biotech into pharma, nutraceuticals, cosmetic  products - The Economic Times

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow