Нарны тойрог замд судалгааны станцаа байрлуулсан Азийн анхны улс Энэтхэг боллоо

1-р сарын 8, 2024 - 09:09
11 сарын өмнө
 0  19
Нарны тойрог замд судалгааны станцаа байрлуулсан Азийн анхны улс Энэтхэг боллоо

Судалгааны хөлөг нь нар ба дэлхийн нууцлаг хэлхээ холбоог тайлах эцсийн байрлалдаа хүрснийг Энэтхэгийн шинжлэх ухаан, технологийн сайд Житендра Сингх бас сошиал хуудсаараа мэдээлсэн байна.


Уг байрлал нь Lagrange Point 1 гэгддэг хоёр том сансрын биетийн татах хүчний харьцаа тэнцэх цэг юм. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Aditya-L1 хөлөг 1.5 сая километр зам туулж, дээрх байрлалд хүрсэн байна. Энэ нь нар ба дэлхийн хоорондын 150 сая километр зайтай харьцуулахад өчүүхэн бага зам юм. Aditya нь хинди хэлний нар гэсэн утгатай үг. Өнгөрсөн онд Энэтхэг улс сарны өмнөд туйлд станцаа буулгасан дэлхийн анхны улс болсон.


 АНУ болон Европын Холбоо нарыг судлах хэд хэдэн станц хөөргөөд байгаа. Хамгийн анх 1960-аад оны үед  Pioneer нэртэй хөтөлбөрөө NASA эхэлж байжээ. Бас Япон, Хятад улсууд нарыг ажиглах судалгааны станцуудаа дэлхийн тойрог замд байрлуулж байв.

Гэвч  Энэтхэг улс нарны тойрог замд станцаа байрлуулсан Азийн анхны улс болж байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow