Хүчтэй бороо орсны улмаас хурдны зам нурж, 24 хүн амиа алдав
Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хэдэн өдөр дараалан ширүүн бороо орсны улмаас уулын хурдны замын хэсэг нурсан байна. Энэ үеэр замаар зорчиж байсан автомашинууд осолдож, 24 хүний амь үрэгдэж, гэмтэж бэртсэн 30 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Уулын бэлээр үргэлжилдэг Мэйлон хурдны замын 18 метр орчим урт хэсэг нурахад нийтдээ 20 автомашин нуралтаас үүссэн ангалд унасан байна.Орон нутгийн эрх баригчид ослын газарт 500 орчим аврагчдыг илгээжээ.