Израиль: Хамас бүлэглэлийн эсрэг урт хугацааны дайн хийхээр төлөвлөж байна

12-р сарын 2, 2023 - 09:17
1 жил өмнө
 0  16
Израиль: Хамас бүлэглэлийн эсрэг урт хугацааны дайн хийхээр төлөвлөж байна

 Израиль улс Хамас бүлэглэлийн эсрэг жил гаруй үргэлжлэх урт хугацааны дайн хийхээр төлөвлөж байгааг Их Британийн Financial Times сонин мэдээлжээ.


 Ирэх оны эхэн үе хүртэл Газын зурваст эрчимтэйгээр дайралт хийхээр шийдсэн талаар онцолсон байна. Израиль улс эрчимтэйгээр хуурай замын дайралт явуулахаас гадна үүнийхээ дараа тогтворжуулах зорилгоор арай сулруулсан цэргийн ажиллагааг явуулах зэргээр олон үе шаттай стратегийг төлөвлөж байгаа талаар тус сонин мэдээлэв. Эрчимжүүлсэн хуурай замын ажиллагаанд Израилийн цэргүүд Газын зурвасын өмнөд хэсэгт нэвтэрч, Яхья Синвар, Мухаммад Дейф, Марван Исса зэрэг Хамас бүлэглэлийн гурван гол удирдагчийг хөнөөх зэрэг ажиллагааг багтаасан аж. Financial Times сонин Газын зурвасын өмнөд хэсэгт хийх дайралт нь Хан Юнис, Рафах гэсэн хоёр бүсэд чиглэнэ гэж мэдээлэв. Хан Юнис нь Газын зурваст оршдог хоёр дахь том хот бөгөөд Синвар болон Дейфийн төрөлх хот юм.


Харин Рафах нь Египеттэй хиллэдэг бүс билээ. Израилийн албаны тайлбарласнаар Газын зурвас-Египетийн хил болон газар доорхи хууль бусаар хил нэвтрүүлэх хонгилууд нь Хамас бүлэглэлийн зэвсэгт хүчнээ сэргээх хамгийн чухал бааз болж байгаа тул ийнхүү онилохоос аргагүйд хүрсэн хэмээн мэдэгджээ. Гэвч Газын зурвасын хойд хэсэгт хуурай замын байлдааны ажиллагаа хэвийн өрнөж байгаа бол өмнөд хэсэгт 2 сая орчим энгийн иргэд төвлөрч байгаа нь Израилийн хувьд асар их дарамт болж байгаа аж.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow