Ирэх оны тавдугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил бүрэн дуусна
Дарханы замын ажлын явцын талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа. Тэрээр энэ талаар "2019 онд эхэлсэн замын ажлын 50 хувь нь 4-5 жилийн хугацаанд хийгдсэн. Харин 2023 онд үлдсэн ажлынх нь 40 гаруй хувийг хийсэн. Ирэх оны тавдугаар сар гэхэд Дарханы замын ажил бүрэн дуусна. Гэхдээ удахгүй энэ замыг бүрэн буюу дөрвөн эгнээгээр нь нээнэ. Ингэснээр хоёр талдаа дөрвөн эгнээгээр чөлөөтэй зорчих боломжтой болно" гэв.