33 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд хоорондоо зодолдсон нөхцөл байдал тогтоогджээ
Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, 33 дугаар сургуулийн орчимд “Хүүхдүүд зодолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл аравдугаар сарын 26-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгахад ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ахлах ангийн 10-12 дугаар ангийн сурагчид сагсан бөмбөгийн тэмцээний үеэр нэгийгээ бөмбөгөөр оносноос улбаалан хоорондоо маргалдсан байна.
Улмаар тэмцээн тарсны дараа 30 гаруй хүүхэд хоорондоо зодолдсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.