Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг эхнэр Н.Цэлмүүн нар Парист дээрэмдүүлжээ

10-р сарын 13, 2023 - 13:38
1 жил өмнө
 0  398
Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг эхнэр Н.Цэлмүүн нар Парист дээрэмдүүлжээ

Парис хотын Ландигийн туннелийн ойролцоо хоёр хүн дээрэмдүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Энэ хэрэг тус хотын А1 автозам дээр болсон юм. Гадаадын хэвлэлүүд мэдээлэхдээ  Монгол Улсын Ерөнхий сайд асны хүүг дээрэмдсэн байна хэмээсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар  Сү.Батболдын хүү Б.Баттүшигийг эхнэр Н.Цэлмүүний хамтаар Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксинд явж байхад нь энэ дээрэмийн хэрэг болсон байна. Дээрэм хийсэн этгээдүүд скутер унаж зугтахдаа Б.Баттүшигийг эхнэр Н.Цэлмүүний үнэт эдлэл бүхий цүнхийг хулгайлжээ.Тэд цагдаагийнханд 600 мянган еврогоор хэмжигдэх эд зүйлсээ алдсан хэмээн мэдүүлжээ. Хэрэгтнийг одоогоор олж тогтоогоогүй байгаа юм байна.

Share:
398

like

dislike

love

funny

angry

sad

wow