''iPhone'' үйлдвэрлэгч ''Foxconn''-ын дөрвөн ажилтан Хятадад баривчлагджээ

10-р сарын 14, 2024 - 07:46
8 өдрийн өмнө
 0
''iPhone'' үйлдвэрлэгч ''Foxconn''-ын дөрвөн  ажилтан Хятадад баривчлагджээ

iPhone" үйлдвэрлэгч "Foxconn" компанийн дөрвөн тайвань ажилтан Хятадад баривчлагдсан байна. Хятадтай харилцах харилцааг хянадаг Тайванийн Эх газрын харилцааны зөвлөл энэ хэргийг "нэн хачирхалтай" гэж тодорхойлов.


Хятадын Жэнжоу хотын эрх баригчид "Foxconn"-ын дөрвөн ажилтныг итгэл эвдэж, хөрөнгө завшсан гэж буруутгажээ. Гэвч "Foxconn" компанийн зүгээс ажилтнууд нь байгууллагын эрх ашгийг хохироосон зүйл хийгээгүй гэж мэдэгдсэн байна.

Тайваньчууд сүүлийн саруудад Хятадад хоригдох эрсдэл ихтэй байгаа аж. Тухайлбал, Хятадын зүүн хэсгийн Вэнжоу хотын шүүх өнгөрсөн сард Тайванийн улс төрийн зүтгэлтэн Ян Чих Юанд салан тусгаарласан хэргээр есөн жилийн хорих ял оноосон байна. 2022 онд баривчлагдсан Янг Хятад дахь салан тусгаарлах үйл ажиллагаанд оролцож, Тайванийн тусгаар тогтнолыг сурталчлахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгасан байна.


Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow