Трамп сонгуулийн сунгааны чансаанд Байденыг давжээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр зорьж буй Дональд Трамп сонгуулийн сунгаанд өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденаас илүү дэмжлэг авлаа. The Wall Street Journal сониноос явуулсан санал асуулгаар америкчуудын 47 хувь нь хуучин Ерөнхийлөгчөө дэмжсэн байна. Харин Байденыг хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг сонгогчдын 43 хувь нь хүсжээ.
Сонгуульд нэр дэвшихээр горилж буй бусад таван өрсөлдөгчийг оролцуулан санал хураасан бол Трамп 37 хувь, Байден зөвхөн 31 хувийн дэмжлэг авахаар байжээ.
Санал асуулгад оролцогчдын 53 хувь нь Байдены бодлогоос болж хэлмэгдсэн бол 23 хувь нь түүний засаг захиргааны явуулж буй бодлогыг дэмжжээ. Трампын бодлогыг 49 хувь нь дэмжиж, 37 хувь нь буруутгасан байна.