Израильд АНУ пуужингаас хамгаалах системээ цэргүүдийн хамт илгээнэ
АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD (Terminal High Altitude Area Defence) системээ ажиллуулах цэргүүдийн хамт Израил улсад илгээх болсноо зарлалаа.
Ийм арга хэмжээ авахаар төлөвлөж буй тухай мэдээ тарсны дараа Иран улсын гадаад хэргийн сайд сошиал хуудсаараа цэрэг, зэвсгээ Израилиас хол байлгахыг АНУ-д анхааруулж байсан юм. Гэсэн ч анхааруулгыг үл тоон ийм шийдвэр гаргажээ.
АНУ-ын уг алхам нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготойг Пентагоны төлөөлөгч тайлбарласан байна.