II Рамзесын илдийг олжээ
Египетийн хойд хэсгийн Эль-Бухейра мужид малтлага хийж байгаа археологчид II Рамзес фараоны илдийг олсон тухай тус улсын Аялал жуучлал, эртний дурсгалын яам мэдээлэв.
Доктор Ахмед Саид Эль-Харадлийн удирдсан Эртний эд зүйлийн Дээд зөвлөлийн археологийн баг хэд хэдэн шавар барилга байгууламж тэдгээрийн дотор Шинэ хаанчлалын үеийн зэр зэвсэг, цэргийн хангамжийн агуулах олсон тухай яамны мэдээлэлд дурджээ. Олдворууд дунд II Рамзесын нэрийн дардас бүхий хүрэл илд үнэ цэнтэйд тооцогдоно. Мөн Бэй нэртэй түшмэлийн бас хааны цол хэргэмийг шаантаг үсгээр зурсан хоёр шавар самбар олсон нь 2500 жилийн өмнөх цэргийн хуурангийн амьдрал, итгэл үнэмшлэлийг тогтооход чухал олдвор боллоо.