Дэлхийг хүчтэй соронзон шуурга нөмөрчээ
Дэлхий дээр хүчтэй соронзон шуурга болж байгаа тухай ОХУ-ын Хэрэглээний геофизикийн хүрээлэн (IPG) мэдэгджээ. Тус хүрээлэнгээс мэдээлснээр, энэ сарын 5-ны өдрийн үдээс хойш гео-соронзон талбайн өөрчлөлт бүртгэгдсэн байна.
IPG-ийн сансрын цаг агаарын ажиглалтын мэдээлэлд дурдсанаар, соронзон шуурганы далайцын түвшин “G3” буюу “хүчтэй” гэсэн үзүүлэлтэд хүрээд байна. Соронзон шуурганы далайцын түвшнийг таван шатлалаар хэмждэг бөгөөд “G5”-ыг туйлын өндөр түвшин, “G1”-г сул түвшин гэж үздэг. Соронзон шуурга “G3” түвшинд байх үед дэлхий дээр эрчим хүчний системд асуудал гарч болзошгүй. Тодруулбал, эрчим хүчний гал хамгаалагчийн хуурамч дохиолол, мөн тосон трансформатор "буцлах" аваарын горимд шилжлээ гэсэн хуурамч дохиолол үүсэж болзошгүй гэсэн үг. Түүнчлэн хиймэл дагуулын болон нам давтамжийн байршил тогтоох радио системд тасалдал гарч, өндөр давтамжийн радио холбоо тасарч болзошгүй.
Мөн дэлхийн дунд өргөрөгт туйлын туяа ажиглагдах магадлалтай.