Улаанбаатар хотод хоногт 2500-3000 тонн хог үүсдэг байна
Улаанбаатар хотод хоногт 2500-3000 тонн, жилдээ 1.5 сая тонн хог үүсдэг. Үүний 71.4 хувийг ландфилийн аргаар булж устгаж байна.
Хүн ам нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ цаашид улам нэмэгдэнэ. Хотын зүгээс хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах, түүнээс эрчим хүч үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Ингэснээр хог баялаг болох боломжтой болох юм.
Хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй "Тайж групп" ХХК, "Чайна повер" ХХК-ийн төлөөлөлтэй Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа уулзаж, үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит нөхцөлийн талаар санал солилцжээ.