Г.Занданшатар: Агаарын бохирдлыг бууруулах дэд хороогоо яаралтай хуралдуул!
Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ойрын хугацаанд Агаарын бохирдлыг бууруулах дэд хороог хуралдуулах шаардлагатай байгааг хэллээ. Тэрээр "С.Одонтуяа гишүүний зүгээс Агаарын бохирдлыг бууруулах дэд хороог хуралдуулах горимын санал гаргасан. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гомдол санал иргэдээс их ирж байгаа. Нүүрс, газны хэрэглээтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас Г.Ганболд дарга дэд хороогоо яаралтай хуралдуул" гэв.