Үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэллээ

2024 оны сонгуулиас хойш УИХ-ын гишүүн асан Н.Ганибал АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Тэрээр сонгуульд ялагдал хүлээсэн ч намын нөхөд нь итгэл хүлээлгэж ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан юм. АН орон нутгийн сонгуульд муу амжилт үзүүлсэн ч түүнийг албан тушаалаас нь чөлөөлөөгүй юм. Харин өнөөдөр түүнийг АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нь жинхлэн томилжээ.






