Дуучин Д.Болд МАН-аас нэр дэвшинэ
"Камертон" хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн цахим хуудаснаа сонгуульд хүч үзэх болсон тухайгаа нийтэлсэн.
Тодруулбал "Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг… Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно оо" хэмээсэн юм.
Харин түүнийг МАН-аас Говийн бүсэд нэр дэвших хүсэлтээ өгсөн тухай мэдээлэл цацагдаж эхэлжээ. Говийн бүсэд 7 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөх ба Сү.Батболд, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, сэтгүүлч Б.Мөнхбаясгалан нар нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байгаа билээ.