Гурван сартай охины толгой руу цохиж хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ

12-р сарын 1, 2023 - 11:28
1 жил өмнө
 0  286
Гурван сартай охины толгой руу цохиж хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ

ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн хүүхэд арваннэгдүгээр сарын 30-ны шөнө нас баржээ. Хүүхэд толгойдоо гэмтэлтэй байснаас эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан тул тус төвийнхөн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Үүний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгахад тус дүүргийн XI хороонд Төв аймгийн Борнуур сумаас ирж түр оршин сууж байсан айлын гурван сартай охин цохиулсны улмаас гэмтлээ даалгүй нас барсан аж. Уг хэрэгт холбогдуулан О.Ө гэдэг 37 настай эрийг шалгаж буй бөгөөд тэрбээр согтуудаа нялх хүүхдийн толгой руу цохисон нь тогтоогдож буй гэнэ.

Share:
286

like

dislike

love

funny

angry

sad

wow