Эмч, багш нарын үндсэн цалин ирэх даваа гаригаас 10 хувиар нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ

3-р сарын 29, 2024 - 12:16
9 сарын өмнө
 0  31
Эмч, багш нарын үндсэн цалин ирэх даваа гаригаас 10 хувиар нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ

Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин энэ оны дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх даваа гарагаас дахин нэмэгдэхээр болжээ.

Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн эмч, багш нарын үндсэн цалин 10 хувь нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрэх нь. Харин орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын цалин 20-40 хувиар нэмэгдэх юм байна. Ингэснээр, аймагт 2.1 сая төгрөг, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдэх юм байна.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow